Судалгаа шинжилгээ


Ариунмонгол ХХК нь Чанарын Хяналт-ын биеэ даасан албатай ба мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Эмийн хими, микробиологи болон Эрүүл зүйн нян судлалын лабораториудтай.

Бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарч, чанарын лабораторид Чанарын Хяналтын Зохистой Дадал-ыг нэвтрүүлэн, Стандарт Хэмжилзүйн Үндэсний Төв-өөр 2013 онд итгэмжлүүлсэн ба 3 удаа сунгуулан ажиллаж байна.

Орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж болох өндөр идэвхит шингэний хроматографи болон атом шингээлтийн спектрофотометр ашиглан эхлэл болон савлалтын материал, бөөн болон завсрын бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүний тоон болон чанарын шинжилгээг хийж техникийн шаардлага хангасан, эмчилгээний өндөр идэвхитэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангахын тулд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлага, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, орчин, ажиллагсадын эрүүл ахуй, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ ариутгалд хяналт тавьж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ чанарын баталгааг хангадаг.


  • Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартууд, фармакопейн шаардлагын дагуу судалгаа, шинжилгээ хийдэг.

  • Дэлхий дахинд эмийн шинжилгээ хийхэд өргөн хэрэглэгдэж байгаа орчин үеийн тоног төхөөрөмжүүд ашигладаг.